Дата Пуужин сургалтын платформ нь дараах тохиолдлуудад иргэн, хуулийн этгээдийг /цаашид “Хэрэглэгч”, “Захиалагч” гэх/ мэдээллийг цуглуулна. Үүнд:
-
Мэдээлэл хариуцагч Хэрэглэгчээс олгосон цахим зөвшөөрлийг үндэслэн мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглана.
-
“Data Puujin”-ийн тасралтгүй, найдвартай, хэвийн ажиллагааг хангах, системийг хөгжүүлэх, Хэрэглэгчийн хүсэл, сонирхолд нийцсэн, хялбар, энгийн шийдэл бүхий үйлчилгээг санал болгох зорилгоор Хэрэглэгчийн хувийн мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглана. Мэдээлэл хариуцагч энд зааснаас өөр зорилгоор мэдээллийг цуглуулахгүй, ашиглахгүй, дамжуулахгүй.
-
Энэхүү “Нууцлалын бодлого”-д заасан дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно. Үүнд: “Мэдээлэл цуглуулах” гэж мэдээллийг олж авах, бүрдүүлэх, бүртгэх үйл ажиллагааг; “Мэдээлэл боловсруулах” гэж мэдээллийг ангилах, хадгалах, дүн шинжилгээ хийх, Хэрэглэгчийн хүсэлтээр өөрчлөх, устгах, сэргээх үйл ажиллагааг; “Мэдээлэл ашиглах” гэж үйл ажиллагаандаа хэрэглэх, дамжуулах болон мэдээлэлтэй танилцах үйл ажиллагааг;
-
Мэдээлэл хариуцагч Хэрэглэгчийн мэдээллийг цуглуулж, боловсруулах, ашиглах ажиллагаанд Таны мэдээллийн үнэн зөв, бүрэн бүтэн байдлыг алдагдуулахгүй байх, мэдээллийн аюулгүй байдлыг хангах зарчмуудыг баримтална.
-
Хэрэглэгч өөрт хамааралтай мэдээллийн үнэн зөв байдлыг хариуцах бөгөөд мэдээллийн дутуу эсхүл зөрүүтэй оруулснаас үүдэх эрх зүйн үр дагаврыг бие даан өөрөө хариуцна.
Цуглуулж, боловсруулж, ашиглах мэдээллийн жагсаалт
Мэдээлэл хариуцагч “Data Puujin”-ийн тасралтгүй, найдвартай, хэвийн ажиллагааг хангах, Хэрэглэгчид бүрэн ашиглах боломжийг олгох хүрээнд дараах мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглана. Үүнд:
-
Хэрэглэгчийн овог, нэр, иргэний бүртгэлийн дугаар, төрсөн огноо, нас, хүйс холбоо барих утасны дугаар, захиалгын болон гүйлгээний түүх, аватар зураг бүхий мэдээллүүд;
-
“Data Puujin” дээр хийгдсэн гүйлгээнд хамаарах хүлээн авагчийн нэр, мөнгөн дүн, шилжүүлгийн огноо, гүйлгээний баталгаажилтад хамаарах мэдээллүүд
-
Хэрэглэгчийн хүсэлт, санал, гомдол, түүнийг шийдвэрлэх явц, үр дүнгийн талаарх мэдээллүүд;
Бидэнтэй холбогдох
data-puujin@gmail.com имейл хаягаар санал хүсэлт, өргөдөл гомдлыг авч хэлэлцэнэ.